Брэндээр ялгарч, Чанараар түүчээлнэ уриатай “Арвайн Үндэс” компанийн нэрэмжит “Улсын арчлан цолны Ёслол Хүндэтгэл” үзүүлэх бөхийн барилдаан 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн АРСЛАН цолны Ёслол Хүндэтгэлийн барилдааны бай шагнал өндөр байсан нь онцлог байлаа.
“Арвайн үндэс” компанийн нэрэмжит Улсын арслан цолны Ёслол Хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, улсын начин Дашдоржийн Цэрэнтогтох түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Эрдэнэбатын Даш үзүүрлэлээ.
Дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий, Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва нар шалгарлаа.
Долоод улсын харцага Б.Одгэрэл, улсын начин Д.Амаржаргал, Б.Түвшинтөгс нар үлдэв. Тус барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.