Брэндээр ялгарч Чанараар түүчээлнэ уриатай Арвайн Үндэс ХХКомпани нь ирээдүйн манлайлал болсон Улаанбаатар Их сургууль, Их Засаг Их сургуулийн оюутан залуусаа хүлээн авч шар айрагны үйлдвэртэй танилцан, компани талаар сургалт мэдээлэл хүргэлээ.
Манай үйлдвэртэй танилцаж, хэрхэн шар айраг бүтдэг талаар мэдлэг мэдээллээ хуваалцсан Улаанбаатар Их сургууль, Их засаг их сургуулийн оюутнууддаа баярлалаа. Цаашдын сурлага хөдөлмөрийн амжилт хүсье
Мөн бусад сургуулийн оюутан залууст манай үйлдвэр үргэлж нээлттэй.