UBe HERO “ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ БРЭНД” гранпри шагналын эзэн боллоо

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгийн зохион байгуулдаг “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-ТОГТМОЛ АМЖИЛТ” уриатай “Grand awards-2022” -аас UBe HERO ШИЛДЭГ ҮНДЭСНИЙ БРЭНД, ГРАНПРИ шагналыг хүртлээ Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж үргэлж хамт байсан хэрэглэгч, харилцагч та бүхэндээ баярлалаа. Үйл ажиллагаа
Шар айрагны үйлдвэрийн “даян их” ххк iso 9001:2015; iso 22000:2018 стандартаар баталгаажлаа

Бид хэрэглэгч та бүхэндээ чанар стандартаар баталгаажуулсан шингэн хүнсийг олон улсын чанар стандартад нийцүүлэн хүргэсээр байна. ШАР АЙРАГНЫ үйлдвэр нь 2023 оны 1-р сарын 06-ны өдөр Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 22000:2018 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа .
Carrefour брэндийн сүлжээг Монголд албан ёсны эрхтэйгээр амжилттай нээсэн “Алтан Жолоо Трейд ХХК нээлээ.

Дэлхийн 48 улсад салбартай Францын алдарт Carrefour брэндийн сүлжээг Монголд албан ёсны эрхтэйгээр амжилттай нээсэн “Алтан Жолоо Трейд” ХХКомпаний хамт олондоо баяр хүргэе
Монгол улсын 2022 оны топ 100 аж ахуй нэгжээр худалдааны салбарын тэргүүлэгч алтан жолоо групп шалгарч 29 дүгээр байранд эрэмбэлэгдлээ

Худалдааны салбарын тэргүүлэгч АЛТАН ЖОЛОО ГРУПП компани нь 1992 оноос эхлэн өдгөө 31 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулан Алтан жолоо Трейд ХХК, Алтан жолоо Импекс ХХК, Алтан жолоо Констракшн ХХК, Арвайн Үндэс ХХК, AU Trade ХХК, Даян Их ХХК зэрэг 10 -аад охин компанитайгаар зах зээлээ өргөжүүлэн ажиллаж байна. АЛТАН ЖОЛОО ГРУПП нь улсын […]
Арвайн Үндэс Компанийн нэрэмжит улсын арслан цолны ёслол хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Брэндээр ялгарч, Чанараар түүчээлнэ уриатай “Арвайн Үндэс” компанийн нэрэмжит “Улсын арчлан цолны Ёслол Хүндэтгэл” үзүүлэх бөхийн барилдаан 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн АРСЛАН цолны Ёслол Хүндэтгэлийн барилдааны бай шагнал өндөр байсан нь онцлог байлаа. “Арвайн үндэс” компанийн нэрэмжит Улсын арслан цолны Ёслол Хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн […]