Танилцуулга

Брэндээр ялгарч чанараар түүчээлнэ уриатай үйл ажиллагаа явуулж буй “Арвайн Үндэс ” ХХК 2012 онд үйл ажиллагааны хүрээгээ өргөтгөн шингэн хүнсний салбарт улсдаа тэргүүлэх, жилдээ 18-20 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай шар айргийн үйлдвэрийг ашиглалтад оруулж 300 гаруй ажлын байрыг бий болгож, үйлдвэрийн барилга, худалдаа үйлчилгээний төв, оффисын цогцолбор бүхий томоохон бүтээн байгуулалтыг хийсэн. Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог үе шаттай нэвтрүүлж 2009 онд MNS ISO 17025, 2012 онд ISO9001:2015, чанарын удирдлагын тогтолцоо, 2017 онд нь хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000:2005 стандарт, 2022 онд MNS ISO 22000:2019, MNS ISO 9001:2016 стандартуудыг нэвтрүүлсэн.

Дотоодын үйлдвэрлэлийн 11 бүтээгдэхүүн, Импортын Дэлхийн шилдэг 24 брэндийг борлуулж байна. Монгол улсын төсөвт төвлөрүүлсэн татвар төлөлтөөрөө 2010, 2011 онуудад МТЕГ-аас олгодог шилдэг татвар төлөгч аж ахуй нэгж, татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр”-ээр шагнагдсан амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.

Түүхэн замнал

“Алтан Жолоо” группийн хөрөнгө оруулалтаар архи, цэвэр усны үйлдвэрийг шинэчлэн улсдаа томоохонд тооцогдох хүнсний үйлдвэрийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
2009
Дотоод хяналтын лабораторийн чадавхи мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж MNS ISO/IEC 1702552007 /сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерoнхий шаардлага/ стандартын шаардлагыг ханган “Монгол Улсын итгэмжлэгдсэн лаборатори”–той болсон.
2011
Олон Улсын ISO 9001:2008 MNS ISO 9001:2010 “Чанарын удирдлагын тогтолцоо”-г архи, цэвэр усны үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тогтолцоог бий болгосон.
2012
- Англи улс, “International Spirits challenge-2012” - Мoнгoн медаль
- Англи улс, “International Spirits Challenge-2012” - Хүрэл медаль
- АНУ, Ран Франциско хот, “San Francisco World Spirits Competition 2012” Хүрэл медаль
- Франц улс “UNITED VODKA -2012” - Мoнгoн медаль
2012
“Арвайн ̄ндэс” ХХК нь ISO 9001:2015 болон ISO 22000:2005 стандартаар баталгаажсан болно.
2012
-2018

UBe Hero

Соёолж

Weissenberg

Брат

Медведь

Золотое

Chass

Sayan

Aurora

Соёлт

Ёслол хүндэтгэл

Ёслол сүүн цагаан

Mana

Арвай

Өргөө

Балтика

Finlandia

Ballantines

Absolut Vodka

Johnnie Walker

Grey Goose

Teacher’s

Jack Daniels

Jameson

Maison Johanès Boubée

Charm

Брэнд

q